Д.Амарбаясгалан: Ирэх тав, зургаадугаар сард махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэл дээр анхаарч ажиллана

Д.Амарбаясгалан: Ирэх тав, зургаадугаар сард махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэл дээр анхаарч ажиллана

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Өмнөх 2023 онд 130 мянган орчим тонн мах экспортод гарсан гэсэн мэдээ бий. Цас зудын нөхцөл байдлаас шалтгаалан энэ жилийн махны нийлүүлэлт, экспорт хэрхэн явагдах талаар бид сүүлийн хоёр сар гаруй хугацаанд судалгаа хийсэн.

Үйлдвэрийн аргаар нядалсан махыг экспортод гаргах бүрэн боломжтой байдаг. Гар аргаар нядалсан махыг эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа тодорхойлолттойгоор Хөдөө аж ахуйн биржээр дамжуулж мах бэлтгэлийн компаниуд худалдан авч, Улаанбаатарчуудын хэрэгцээг хангах чиглэлийг энэ оны нэгдүгээр сард өгч байсан.Үүний дагуу мах бэлтгэлийн компаниудтай Засгийн газар болон Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны зүгээс уулзалт зохион байгуулж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хүрээнд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, Улаанбаатар хотын нөөцөд 6,000 орчим тонн мах байна. Мах бэлтгэлийн компаниудад зах зээлд нийлүүлэх боломжтой 2,000 орчим тонн үхэр, хонины мах байгаа. Ялангуяа тав, зургаадугаар сард нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас үргэлжлүүлэн арга хэмжээ авч ажиллана.

Цас зудын нөхцөлөөс үүдэн мал тарга, тэвээрэг алдсан. Шинэ махыг зах зээлд нийлүүлэх боломж байхгүйг харгалзан үзэж, уг шийдвэрийг гаргаж байгаа" хэмээв.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө