Монгол Улсаас эхлэлтэй шороон шуурга анх удаа Солонгост хүрсэн тул тус улс иргэддээ сэрэмжлүүлж эхэлжээ

Монгол Улсаас эхлэлтэй шороон шуурга анх удаа Солонгост хүрсэн тул тус улс иргэддээ сэрэмжлүүлж эхэлжээ

Монголоос зүүн тийш чиглэж буй шар тоос энэ жил анх удаа Солонгост хүрсэн бөгөөд Кёнги, Инчон мужид нарийн ширхэгтэй тоосны агууламж "муу" түвшинд хүрч байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж, сэрэмжлүүлж эхэлжээ. 

БНСУ-ын цаг уурын газар болон Кёнги мужийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, өнөөдрийн /2024.03.18/ өглөөний 6 цаг 50 минутаас Инчоны Онжин-гүн хотын Баеннён арал дээр шар тоосжилт ажиглагдаж эхэлсэн гэжээ. Үүний үр дүнд өглөөний 7 цагийн байдлаар Баеннён арал дээрх нарийн тоосны агууламж 106㎍/㎥ байсан нь “муу” түвшинтэй (81~151㎍/㎥) тэнцэж байгаа аж. 

Мөн энэ өдрийн 02:00 цагийн байдлаар Кёнги мужийн хойд хэсгийн нарийн ширхэгт тоосноос сэрэмжлүүлж эхэлсэн байна. Гаргасан концентраци нь 305㎍/㎥ байгаа аж. Эдгээр бүсүүд нь Уйжонбү, Гоянг, Пажу, Гимпо, Янжу, Почон, Дундүчон, Ёнчон юм. Солонгосын цаг уурын алба болон орон нутгийн засаг захиргаа өндөр настан, хүүхэд, амьсгалын замын өвчтэй хүмүүсийг аль болох гадагш гарахгүй байх, гарахдаа амны хаалт зүүхийг уриаллаа. Харин шөнийн цагаар агаарын хөдөлгөөн жигдэрч, 18-наас эхлэн агаарын чанар хэвийн хэмжээндээ орох төлөвтэй байна.