МУ-ын Аварга О.Хангай Ховд дэвжээнээс залгамж халаагаа бэлдэхээр 16-18 насны хүүхдүүдийн дунд шалгаруулалт зарлажээ

МУ-ын Аварга О.Хангай Ховд дэвжээнээс залгамж халаагаа бэлдэхээр 16-18 насны хүүхдүүдийн дунд шалгаруулалт зарлажээ

Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын Аварга Оргихын Хангай Ховд дэвжээнээс залгамж халаагаа бэлдэх, ирээдүйн аваргуудыг тодруулах зорилгоор 16-18 насны хүүхдүүдийг тавдугаар сарын 16-ы өдөр Ховд хотод шалгаруулж авахаар болжээ. Сонгогдсон хүүхдүүдийг Ховд дэвжээнээс бэлтгэл хийх боломжийг бүрдүүлэн хамтран ажиллах аж.