Сүхбаатар аймгийн Дуут нууранд 20 гаруй хун шувуу иржээ

Сүхбаатар аймгийн Дуут нууранд 20 гаруй хун шувуу иржээ

Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн улмаас  манай улсад нуурын ус татрах, зарим жилүүдэд ширгэдэг болсон тохиолдол цөөнгүй бий.

Энэ жил цас зудтай өвөлжилт хүндэрсэн ч Сүхбаатар аймгийн Дарьганга сумын  Дуут нууранд одоогийн байдлаар хориод хун шувуу иржээ.  Мөн ойролцоох булаг нь хайлсан тул хун шувуу багаа багаар ирж байна гэж Сүхбаатар аймгийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Н. Дашдорж мэдээллээ.  Хаврын улиралд тус нууранд  арваас дээш  хун шувуу  бага багаар ирдэг бол  намар цагт таван зуугаас зургаан зуу хун чуулдаг байна.