Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Маргааш буюу энэ сарын 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, ирэх долоо хоногийг Пүрэв гараг буюу энэ сарын 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 18-нд говь, тал, хээрийн нутгаар, энэ сарын 19-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 21-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -8...-13 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -0...-5 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.