Зүүн аймгуудын ихэнх нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Зүүн аймгуудын ихэнх нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч байгаа тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Өнөөдөр Сүхбаатарын хойд болон зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Тодруулбал, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байна.

Мөн нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -12...-17 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -6...-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.