Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна

Энэ сарын 12, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хагаст дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Туул голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна. Улаанбаатарт үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр.    +1...+3 градус дулаан байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө