Ирэх долоо хоногийн эхээр цаг агаар тогтуун байх ч, хугацаа сүүлд Баруун болоод Төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ

Ирэх долоо хоногийн эхээр цаг агаар тогтуун байх ч, хугацаа сүүлд Баруун болоод Төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 12-нд Алтай, Хангайн уулсаар ялимгүй цас орно. Энэ сарын 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 13-нд Алтайн салбар уулсаар, энэ сарын 14-нд  нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -14...-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө +2...-3 градус хүйтэн байна. Ирэх долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө