Сагсан бөмбөгийн хамтарсан бэлтгэл хийхээр Франц Улсын шигшээ баг Монголд иржээ

Сагсан бөмбөгийн хамтарсан бэлтгэл хийхээр Франц Улсын шигшээ баг Монголд иржээ

Монгол тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр Франц Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид Улаанбаатарт иржээ.

Франц Улсын тамирчид манай шигшээ багтай долоо хоногийн турш хамтарсан бэлтгэл хийх бөгөөд энэ нь Монгол тамирчдын хувьд ихээхэн боломж юм. Сонирхуулахад, 2024 оны FIBA 3x3 олон улсын тэмцээний эрх олгох дотоодын “3x3 Pro League” тэмцээнийн бүртгэл гуравдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Монголын 3х3 сагсан бөмбөг сонирхогч баг тамирчид олон улсын тавцанд өрсөлдөх боломж нээгдэх юм.