ВИДЕО: Израилийн арми Рафах хотод цохилт өгсний улмаас 13 хүн амь үрэгджээ

ВИДЕО: Израилийн арми Рафах хотод цохилт өгсний улмаас 13 хүн амь үрэгджээ

Газын өмнөд хэсэгт орших Рафах хотын гурван байрлалд Израил агаараас цохилт өгсөний улмаас 13 хүн амиа алдаж, олон хүн тооны хүн шархадсан тухай эмч нар өнөөдөр мэдээллээ. Харин Хамас бүлэглэл амь үрэгдэгсдийн тоог 15 гэж мэдэгджээ.

Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас Израилийг Газын хилийн Рафах хот руу дайрахыг АНУ л зогсоож чадна гэж мэдэгдээд, мөдхөн хийх өргөн хэмжээний дайралт нь хүн амын дийлэнхийг тус бүс нутгаас дүрвэхэд хүргэж болзошгүйг анхаарууллаа. Тэрээр “Бид Рафах хотод халдлага үйлдэхгүй байхыг Израилиас хүсэхийг АНУ-д уриалж байна. Израилийг гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж чадах цорын ганц орон бол Америк юм”  гэж хэлсэн байна.

Израил өнгөрсөн долоо хоногоос Рафах руу агаарын довтолгоогоо нэмэгдүүлснээ тэнд үлдсэн Хамас бүлэглэлийн дайчдыг устгах зорилготой хэмээн тайлбарлаж буй.