Манай улсын жүдоч Л.Сосорбарам "Их дуулга-"с хүрэл медаль хүртлээ

Манай улсын жүдоч Л.Сосорбарам "Их дуулга-"с хүрэл медаль хүртлээ

Узбекистаны Ташкент хотод өнөөдөр эхэлсэн жүдо бөхийн Их Дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-н жинд Л.Сосорбарам хүрэл медаль хүртлээ. Тэрээр эхний тойрог болон хоёрын даваанд Германы жүдоч Маша Боллхаусыг, гуравдугаар тойрогт Мексикийн Паулина Мартинесийг, хэсгийн аваргын төлөө Киприйн София Асвестаг ялсан ч медалийн төлөө барилдаанд Узбекистаны Жураева Гулхад дийлдлээ.

Эцэст нь хүрлийн төлөө Япон улсын тамирчин Кокоро Фүжиширог ялснаар IJF-ийн цуврал тэмцээнээс зургаа дахь медалиа авлаа. Тэрбээр өмнө нь гурван мөнгө, хоёр хүрэл медальтай байсан юм.

 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө