Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын “Шашир” гэдэг газарт тус сумын харьяат малчин Н-ийн нэг үхэр аравдугаар сарын 05-ны өдөр мал, амьтны халдварт “Галзуу” өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭЛ-д шинжлүүлэхэд аравдугаар сарын 09-ний өдрийн 23-113 дугаар хариугаар онош тогтоогдсон байна.
Улмаар тус сумын Засаг даргын аравдугаар сарын 06-ны өдрийн А/112 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоож, хяналтын нэг цэгт тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид малчин Н-ийн өвчилсөн нэг үхрийг зориудаар устгаж 2500 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийн ажиллах хугацаанд дахин мал, амьтан өвчлөөгүй тул тус сумын Засаг даргын аравдугаар сарын 23-ны өдрийн А/177 дугаар захирамжаар цуцалжээ.