Японы оюутны улсын аварга шалгаруулах сумо бөхийн тэмцээнийг Т.Бөхчулуун тэргүүллээ

Японы оюутны улсын аварга шалгаруулах сумо бөхийн тэмцээнийг Т.Бөхчулуун тэргүүллээ

Өчигдөр /2023.09.03/ Японы оюутны улсын аварга шалгаруулах сумо бөхийн тэмцээн Токио хотод зохион байгуулагдлаа.

Манай Улсаас үнэмлэхүй жинд Т.Бөхчулуун, О.Цэлмэг, 135 кг-ын жинд А.Сүхбат, Л.Мянганбаяр нар барилдсанаас “Nippon sport science University” Их сургуулийн оюутан Туваадоржийн Бөхчулуун алтан медаль хүртжээ. Үнэмлэхүй жинд зүүн, баруун Японы шилдэг 16 сумоч барилдсан ба Т.Бөхчулууны хувьд 4 ялж бүх Японы оюутны аварга болсон байна.