Улсын Гарди Ц.Бямба-Отгонд “Нутгийн буян” групп ХХК-иас 4 өрөө байрны батламж гардуулжээ

Улсын Гарди Ц.Бямба-Отгонд “Нутгийн буян” групп ХХК-иас 4 өрөө байрны батламж гардуулжээ

Ардын хувьсгалын 102 жилийн ойн үндэсний их баяр наадамд 512 хүчтэнээс 8 даван үзүүрлэж, Монгол улсын Гарди цол хүртсэн Ц.Бямба-Отгонд хүндэтгэл үзүүлэх мялаалгын наадам өнөөдөр /2023.09.03/ Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд болж байгаа аж. 

“Нутгийн буян” групп ХХК-иас Улсын Гарди Ц.Бямба-Отгонд 4 өрөө байрны батламж гардуулсан байна. Сонирхуулахад, энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн М.Бадарч, үзүүрлэсэн Ц.Бямба-Отгон нар нь “Нутгийн буян” групп ХХК-ийн нэр дээр барилдаж, тус компаниас цалинждаг юм.