Б.Мөнхбаатар Жюү жицүгийн дэлхийн аварга боллоо

Б.Мөнхбаатар Жюү жицүгийн дэлхийн аварга боллоо

Жюү жицүгийн “IBJJF” холбооны мастерсын ДАШТ АНУ-ын Лас Вегас хотод болж буй. 

Тэмцээнд манай улсаас Мастерс-2 (35-40нас) ангиллын бор бүсний 57кг жинд Баатарын Мөнхбаатар алтан медаль хүртлээ. Тэрээр аваргын төлөө АНУ-ын жюү жицүч Жошуа Жэймс Смиттэй барилдаж араас боох мэхээр ялснаар мастерсын дэлхийн аварга болсон юм.