Хөвсгөл нуурын эргийн авто зогсоолыг нэмэгдүүлж 50-60 машины таван зогсоол тогтоолоо

Хөвсгөл нуурын эргийн авто зогсоолыг нэмэгдүүлж 50-60 машины таван зогсоол тогтоолоо

Хөвсгөл нуурын эргийн хөрсийг талхлагдлаас урьдчилан сэргийлж, авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор 17км газарт нуурын эргийн хамгаалалтын зурвасыг шинэчилж, тус бүр нь 50-60 автомашины багтаамжтай таван авто зогсоолыг тогтоож ажиллалаа.

Монголд зочлох жилийн хүрээнд аялагч амрагчдын байгальд ээлтэй аялах, амрах нөхцлийг хангах зорилгоор хамгаалалтын захиргааны албан хаагчид сайн дурын үндсэн дээр уртасгасан цагаар ажиллаж зохион байгуулалтын орчинг бий болгохоор зорьж буй талаар Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас мэдээллээ.