Тайланд улсад шумуулаар халдварладаг халдварт өвчин эрчимтэй тархаж байна

Тайланд улсад шумуулаар халдварладаг халдварт өвчин эрчимтэй тархаж байна

Таиландад чикунгунья вирусийн халдварт өвчин дахин дэгдэж, өмнөх оноос 282 хувиар нэмэгдсэн гэж "News Today" мэдээлжээ.

Албаны хүмүүс энэ вирусийн халдвар авсан тохиолдолд үе мөч өвдөж, хэдэн жилийн туршид ч үргэлжилдгийг жуулчдад анхааруулсан байна. 2023 оны зургадугаар сарын эхний долоо хоногт 485 хүн энэ өвчнөөр өвджээ. 

Чикунгунья гэдэг нь вирусийн халдвар тээгч шумуулд хазуулснаар хүнд халдварладаг бөгөөд анх Танзанид 1952 онд илэрч байсан энэ өвчин өдгөө Ази, Африк, Европын 40 гаруй оронд тархжээ. Шинж тэмдэг нь шумууланд хазуулснаас хойш 4-8 хоногийн дараа, зарим тохиолдолд 2-12 хоногийн дараа илэрдэг байна. 

Энэ вирусийн халдвар авсан үед огцом халуурах, үе мөчөөр өвдөх шинж тэмдэг ихэвчлэн илэрдэг аж. Түүнчлэн булчин өвдөх, толгой өвдөх, дотор муухайрах, сульдах, биеэр юм турах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Үе мөчний өвдөлт хэд хоног үргэлжилдэг ч зарим тохиолдолд хэдэн сар жилээр ч үргэлжлэх магадлалтай аж.