Есөн настай хүүхэд цахилгаан махны машинд гараа хавчуулсан хэрэг гарчээ

Есөн настай хүүхэд цахилгаан махны машинд гараа хавчуулсан хэрэг гарчээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо өсвөр насны хүүхэд мах машинддаг цахилгаан машины сэнсэнд гараа хавчуулсан тухай дуудлагыг 06.21-ний өдрийн 18:22 цагт Онцгой байдлын газар ирүүлсэн байна. 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Ү /9 настай, эрэгтэй/ махны цахилаан машинд гараа хавчуулсан байсныг “Холматро”-ын задаргааны багаж ашиглан гаргажээ.