Улаанбаатарт 18 градус дулаан байна

Улаанбаатарт 18 градус дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр +11...+16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.