СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өвөрхангай аймагт өсвөр насны хүүхэд өндөр дээрээс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өвөрхангай аймагт өсвөр насны хүүхэд өндөр дээрээс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Өвөрхангай аймагт өсвөр насны хүүхэд өндөр дээрээс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Бүсийн оношилгоо эмчилгээний төвд өсвөр насны гэмтсэн хүүхэд хүргэгдэн ирсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус суманд оршин суух 15 настай, эмэгтэй хүүхэд байрны дээврээс унаж амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэлээ. 

Иймд эцэг, эхчүүд өвсөр насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэндтэй дотно ярилцаж, асуудлыг нь хамтаа шийдэж байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж, сэрэмжлүүлж байна.