ШУУРХАЙ: Сургуулилт хийж байсан ОБЕГ-ын нисдэг тэрэг унасан хэрэг гарчээ

2023-05-10 13:23

ШУУРХАЙ: Буянт-Ухаад унасан нисдэг тэрэг нь ОБЕГ-ын "Cabri G2" гэх загварын жижиг нисдэг тэрэг ажээ

Буянт Ухаа дахь хуучин нисэх буудлын талбайд сургалтын нисдэг тэрэг унасан хэрэг өнөөдөр /2023.05.10/ гарсан талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах багийн нисдэг тэргээр сургуулилт хийгээд газардах явцдаа унасан гэдгийг эх сурвалж мэдээллээ. Уг нисдэг тэрэг нь хоёр хүний суудалтай бөгөөд унах үед нь нэг нисгэгч явсан байна. Одоогоор тухайн нисгэгчийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд байгаа аж. Буянт-Ухаад унасан уг нисдэг тэрэг нь "Cabri G2" гэх загварын нисдэг тэрэг аж. Яг одоо албаныхан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна. 

2023-05-10 13:04

ШУУРХАЙ: Сургуулилт хийж байсан ОБЕГ-ын нисдэг тэрэг унасан хэрэг гарчээ

Буянт Ухаа дахь хуучин нисэх буудлын талбайд сургалтын нисдэг тэрэг унасан хэрэг өнөөдөр /2023.05.10/ гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, ОБЕГ-ын нисдэг тэргээр сургуулилт хийж байх үед нисдэг тэрэг унасан аж. Уг нисдэг тэргэнд хоёр алба хаагч байсан гэх албан бус мэдээлэл байна.  Бид энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.