СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэдтэй иргэн цахилгаан шатанд гацсан байсныг авран хамгаалжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэдтэй иргэн цахилгаан шатанд гацсан байсныг авран хамгаалжээ

Өчигдөр /2023.5.10/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны нэгэн байранд цахилгаан шат гацаж дотор нь бага насны хүүхэдтэй хүн түгжигдсэн хэрэг гарсан байна. Энэ тухай дуудлагыг тус  өдрийн 18:09 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлсний дагуу Аврах ангийн алба хаагчид, цахилгаан шат хариуцсан засварчинтай хамт 30 минут ажилласны эцэст гацсан хаалгыг онгойлгож иргэн А /34 настай, эмэгтэй/, охин А /3 сартай, эмэгтэй/-гийн хамт түгжигдсэн байсныг аюулгүй гаргажээ.  Иймд иргэд та бүхнийг цахилгаан шат ашиглахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.