"Говийн Баавгай" төслийн багийнхан 145 кг жинтэй мазаалай барьж, сансрын дохиололтой хүзүүвч зүүжээ

"Говийн Баавгай" төслийн багийнхан 145 кг жинтэй мазаалай барьж, сансрын дохиололтой хүзүүвч зүүжээ

Говийн Их Дархан Цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа болон судлаачид хамтран Мазаалай баавгайд сансрын дохиололт хүзүүвч зүүх, өвчлөлийн тандалт судалгаа хийхээр ажиллаж буй. Энэ хүрээнд “Gobi bear” төслийн багийнхан өчигдөр /2023.05.04/ 145 кг жинтэй мазаалай барьж, сансарын дохиололтой хүзүүвч зүүжээ. 

Говийн Баавгай төслийн удирдагч Харри Рейнолдс, Норвегийн Их сургуулийн профессор Андреас Зедроссер, Мечиганы Их сургуулийн профессор Жерролд Белант, Мазаалай хамгаалах сангийн тэргүүн А. Баясгалан, ШУА-ын Биологийн Хүрээлэнгийн ЭША Д. Дэлгэрчимэг, ХААИС-ын Мал эмнэлгийн сургуулийн багш Ж. Гэрэлтуяа, Мал эмнэлгийн хүрээлэнгийн ЭША Д. Баярмагнай нар болон ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран  2023 дөрөвдүгээр сарын 19 нөөс тавдугаар сарын 10 хүртэл Мазаалай баавгайд сансрын дохиололт хүзүүвч зүүх, өвчлөлийн тандалт судалгаа хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Говийн Баавгай төслийн удирдагч Харри Рейнолдс нь анх 2015 оноос эхлэн Говийн баавгай төслийг хэрэгжүүлж өнөөг хүртэл судалгааны ажлуудыг хийсээр байна. Тус судалгааны хүрээнд Мазаалайн баавгайн генетикийн чиглэлээр  нэг судлаач докторын зэрэг хамгаалж, Экологи биологийн чиглэлээр хоёр доктурант суралцаж байна. Энэ хугацаанд Мазаалай баавгайн 19 бодгальд сансрын дохиололт хүзүүвч зүүж шилжилт хөдөлгөөн, амьдрах орчны судалгаа хийсэн юм.