"BARILGA EXPO 2023" үзэсгэлэнд Хятад, Солонгос, Казахстан, Итали, Турк, Герман зэрэг олон улсын компаниуд оролцоно

"BARILGA EXPO 2023" үзэсгэлэнд Хятад, Солонгос, Казахстан, Итали, Турк, Герман зэрэг олон улсын компаниуд оролцоно

Монголын барилгын салбарын хөгжлийг түүчээлэгч аж ахуй нэгж, байгууллагууд нэгэн дээвэр дор  цугладаг “BARILGA EXPO 2023” олон улсын үзэсгэлэн 16 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

"BARILGA EXPO 2023" илүү өргөжин тэлж, Монголын барилгын зах зээлд олон улсын нэр хүндтэй брэндүүдийг танилцуулахаар “International fair” олон улсын оролцогчдын үзэсгэлэнг анх удаа зохион байгуулах аж.

Тус үзэсгэлэнг тавдугаар сарын 05-07-ны хооронд “Мишээл экспо” төвд зохион байгуулах бөгөөд маргааш 12 цагт нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд Хятад, Солонгос, Казакстан, Итали, Турк, Герман зэрэг улсын 80 орчим компанийн оролцогчид барилгын материал, дэвшилтэт технологио танилцуулна хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.

Мөн оролцогч байгууллагууд бараа бүтээгдэхүүндээ тодорхой хувийн урамшуулал зарладаг бөгөөд “International fair” хэсгийн оролцогчдоос олгож буй дараах урамшуулалтай танилцана уу.

  • ГУАН ДА КАРКАЗАН ӨНГӨТ ТӨМӨР ХХК - Тонн жиндээ 100 юаний хямдралтай
  • Клаймакс Интернэшнл ХХК - 1 сая төгрөгөөс дээш худалдан авалтад Итали улсад аялуулах сугалаа сугалуулна
  • Рисөрч Энд Девелопмент ХХК - Барилгын дотор хаалга 200 ш-ээс дээш захиалгад нэгжийн үнийг 800,000 төгрөг
  • Термигас Импианти Технологи ХХК - IMAS брэндийн радиаторт 10% хямдралтай
  • Спэйшл Ассет Менежмент ХХК - Бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр зарна
  • Сан Ми Кемикал ХХК - Силикон 50%
  • ДЕЛЬТА ЭЛЕВАТОР ХХК - Үзэсгэлэнгийн 3 өдөрт үнийн санал авах хүсэлттэй бүртгэл үүсгэсэн харилцагчдад 3% хөнгөлөлт
  • Бульдорс Мон ХХК - Buldoors нэрийн ган хаалга 10 % хямдралтай
  • Сити хаус ххк - Паркет, хаалга 30-40 % хямдралтай

Т.Бямбажаргал