Дорнодын түймэрт түлэгдсэн дөрвөн алба хаагчийг нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д хүргэлээ

Дорнодын түймэрт түлэгдсэн дөрвөн алба хаагчийг нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д хүргэлээ

Энэ сарын 01 /2023.05.01/-ны өдөр Чойбалсан сумын Энгэр шанд багийн "Хавирга гоожуурын худаг" гэх газраас эхлэлтэй түймэр хилийн цэргийн "Зоргон", "Тарган-Ухаа", "Хар нуур"-ын заставуудын хилийн бүсийг даган урдаасаа хойшоо чиглэлтэй Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн "Жирмийн нуур", "Салхит Өндөр" , "22-ын толгой", "Шар усын" заставын орчимоор түймэр тархан гарсан.

2023.05.01-02 ны өдрийг дуустал хугацаанд түймрийн голомтонд Чулуунхороот сумын Гамшгаас хамгаалах Мэргэжлийн анги, сумын иргэд, малчид, ХЦ-ийн 0132 дугаар ангийн 10 дугаар заставын албан хаагчид, ХЦ-ийн 0275 дугаар ангийн 7 дугаар заставын албан хаагчид, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид үүрэг гүйцэтгэж ажилласан.

Дээрх түймрийн "Тарган-Ухаа" гэх газар галын голомтод ажиллаж байх үед хүчтэй салхи огцом эргэсний улмаас ХЦ-ийн 0132 дугаар ангийн 10 дугаар заставын найман албан хаагчид галд өртсөн мэдээг авч Чулуунхороот сумын Ц.Болортуяа эрхлэгчтэй Эрүүл мэндийн төв анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн сумын төвд тээвэрлэн авчирсан.

ОБЕГазрын ГТТГ-ын дарга, хурандаа Ц.Нямбаатараар ахлуулсан ГССҮТ-ийн 4 эмч, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй баг Чулуунхороот сумын төвд газар дээр нь ирж ажиллан түймрийн улмаас хүнд болон хүндэвтэр зэргийн түлэгдэлд өртсөн 4 албан хаагчийг Улаанбаатар хот руу, дунд зэргийн түлэгдэлд өртсөн 4 албан хаагчийг Дорнод аймгийн БОЭТөв рүү нисдэг тэргээр тээвэрлэлээ гэж Чулуунхороот сумын Гамшгаас хамгаалах Шуурхай штабаас мэдээллээ. 

 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө