БНСУ-д болж буй "KOTFA-2023" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын аялал жуулчлалын байгууллагууд оролцож байна

БНСУ-д болж буй "KOTFA-2023" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын аялал жуулчлалын байгууллагууд оролцож байна

Солонгос улсын Аялал жуулчлалын газар, Дэлхийн аялал жуулчлалын Холбоо, Ази Номхон Далайн Аялал жуулчлалын холбоо (PATA), Японы Аялал жуулчлалын холбоо (JATA) хамтран КОТFA Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармагийг БНСУ-ын нийслэл Сөүл хотноо 1986 оноос хойш 37 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа билээ. Тус үзэсгэлэнд дэлхийн 70 гаруй орны 800 гаруй төлөөлөгчид оролцон өөрийн орны соёл заншил, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчилдаг билээ.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулалтыг МАЖХолбоо хариуцан, БОАЖЯ, НАЖГ-ын дэмжлэгтэйгээр төр хувийн хэвшлийн түншлэл дор хамтран оролцож байна. Монголд зочлох жилийн хүрээнд Монгол улсаа сурталчлахаар дараах аялал жуулчлалын байгууллагууд  Let’s Travel LLC, UVS LLC, RAGUSA LLC, Mongolian vision tours, Authentic Tours LLC, Birgatour LLC, Great Mongolia Tour, Zaya Travel LLC  БНСУ-ын Сөүл хотыг зориод буй. Мөн Монгол Улсаас суугаа ЭСЯ-ны төлөөлөл хамтран оролцож байна.