Ам.долларын ханш буурч 3472 төгрөгтэй тэнцлээ

Ам.долларын ханш буурч 3472 төгрөгтэй тэнцлээ

Монголбанкны зарласан албан ханшаар гуравдугаар сарын дунд үеэс ам.доллар төгрөгийн эсрэг суларч, ханш тогтворжиж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл  ам.долларын ханш тогтмол буурч төгрөгийн ханш чангарсан хэвээр байна. Тухайлбал, өнгөрсөн сарын 23-ны /2023.04.23/ өдрийн байдлаар ам.доллар 3486.63 төгрөгт хүрээд байсан бол өнөөдрийн /2023.05.03/ байдлаар 14 төгрөгөөр буурч худалдаж авах ханш 3472.91 төгрөгт хүржээ.