СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Арьс шир худалдан авах зорилгоор бусдад 100 сая төгрөг шилжүүлэн, залилуулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Арьс шир худалдан авах зорилгоор бусдад 100 сая төгрөг шилжүүлэн, залилуулжээ

“Арьс шир худалдана” гэх зарын дагуу 100 сая төгрөг залилуулсан иргэний хохирлыг нөхөн төлүүлжээ.

Тодруулбал, Энэ орны гуравдугаар сарын 22-ны өдөр иргэн М нь арьс шир худалдан авах зорилгоор бусдад 100 сая төгрөг шилжүүлж, залилуулсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Улмаар мэдээллийн дагуу ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын шуурхай ажиллагааны хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тухайн залилагчийн дансанд шилжилт хөдөлгөөн хязгаарлалт тогтоож, 12 хонгийн дараа хохирогч М-ын 100 сая төгрөгийг нөхөн төлүүлж, хүлээлгэн өгчээ.

Одоогоор тус хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Иймд иргэд та бүхэн залилах гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд, хугацаа алдалгүй Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд холбогдож дуудлага, мэдээлэл өгөхийг зөвлөж байна.