Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар сэрүүхэн байна

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар сэрүүхэн байна

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар сэрүүхэн байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 5-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи энэ сарын 5-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +6...+11 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.