Өвөрхангай аймгийн Богд суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Өвөрхангай аймгийн Богд суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Өвөрхангай аймгийн Богд сумаас баруун урд зүгт 26 километрийн зайд өчигдөр /2023.05.02/ оройн 20:41:28 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй талаар сумын ЗДТГ-аас мэдээллээ. Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, зургаан баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.