Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн Хавирга гоожуурын худаг гэдэг газар хээрийн гал түймэр 2023 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 11:56 цагийн үед цурмаас гал алдаж тус бүс нутгаар дахин гал гарсан. 

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 8, 9, 10 дугаар заставын алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулж, өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 03:40 цагт цурамд оруулж, 05:10 цагт бүрэн унтраасан байна.