СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Булган аймагт баавгай малчны хот руу дайрч, их хэмжээний хохирол учруулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Булган аймагт баавгай малчны хот руу дайрч, их хэмжээний хохирол учруулжээ

Булган аймгийн Бугат суманд баавгай малчны хот руу дайрсан талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. Тодруулбал, Бугат сумын Баянтөгөл багийн малчны хотонд баавгай орж мал сүрэгт ихээхэн хэмжээний хохирол учруулжээ. Сумын онцгой комисс хуралдаж, Засаг даргын захирамжаар хохирол учирсан айлын нөхцөл байдалтай танилцах, шуурхай арга хэмжээ авч ажиллах ажлын багийн бүрэлдэхүүнийг байгуулсан байна. Баавгай бамбарууштайгаа айлын хот руу дайрч дөрвөн үхэр барьж, мөн тооны үхэрт хүрч гэмтэл учруулжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг