Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан нэр бүхий 8 иргэнийг 20 мянгаар торгожээ

Явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан нэр бүхий 8 иргэнийг 20 мянгаар торгожээ

Цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайт болон цахим хэрэглэгчийн хаягуудад 2024 оны дөрөвдүгээр сарын 27, тавдугаар сарын 01-ний өдрүүдэд Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан гэх видео мэдээлэл нийтлэгдсэн.

Цахим орчинд нийтлэгдсэн дээрх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж “явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан” нэр бүхий 8 иргэний үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэг, 14.7 дугаар зүйлийн 50 дахь хэсэгт зааснаар тус бүр 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.