ФОТО: Барилга барихаар хууль бусаар хөрс хуулалт хийж, голын голдирлыг өөрчилж байсан зөрчлийг илрүүлжээ

ФОТО: Барилга барихаар хууль бусаар хөрс хуулалт хийж, голын голдирлыг өөрчилж байсан зөрчлийг илрүүлжээ

Худалдааны төв байгуулах ажлын хүрээнд хууль бусаар хөрс хуулалт хийж, голын голдирлыг өөрчилсөн зөрчил илэрчээ.

Тодруулбал, 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Туул голын сав газрын захиргаа, Экологийн цагдаагийн албатай хамтран Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны газар нутагт иргэний гомдлын дагуу нөхцөл байдлыг тодруулж, хяналт тавьж ажиллахад “нэгэн” амралтын газрын эзэмшил газарт худалдааны төв байгуулах ажлын хүрээнд гурав орчим га газарт зөвшөөрөлгүй хөрс хуулалт хийж, хөрсийг голын голдирол дагуу буулгаж байсан зөрчлийг зогсоож, асуудлыг шалгаж шийдвэрлэхээр Экологийн цагдаагийн алба үргэлжлүүлэн ажиллаж буй талаар Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ.

ФОТО: