Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар СЭРҮҮСНЭ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар СЭРҮҮСНЭ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Ирэх долоо хоногийн Даваа, Мягмар гараг буюу 5 дугаар сарын 1, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5 дугаар сарын 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд  баруун аймгуудын нутгийн  зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи 5 дугаар сарын 01-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр, 2-4-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 5 дугаар сарын 2 -нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5 дугаар сарын 3, 4-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.