ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллаж Л.Наранбаатартай уулзаж байна

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллаж Л.Наранбаатартай уулзаж байна

“Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарыг тус байгууллагад хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлж магадгүй гэдгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдэгдсэн. 

Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Хөтөлийн цемент шохой компанийн захирал Л.Наранбаатар архи уухаараа ажилдаа ирдэггүй, алга болдог. Би энэ тухай нь анхааруулж, үйлдвэрийг алсын зайнаас удирдана гэж бхгүй шүү гэж хэлсэн. Мөн аудитын сөрөг дүгнэлт нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл мөн. Ирэх долоо хоногт хувьцаа эзэмшигчид хуралдана. Мөн ТУЗ-ийг хуралдуулж захирлыг чөлөөлөх асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэнэ. Манайхаас тус үйлдвэрт ажиллаж шалгалт оруулсан. Миний бие мөн удахгүй тус үйлдвэрт ажиллана” гэж мэдэгдсэн. 

Тэгвэл тэрбээр өнөөдөр /2023.04.14/ Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ажиллаж байна. 

ҮЗЭХ: