П.Дэлгэрнаран: Сонгуульд бүртгэлтэй 37 нам хоорондоо эвсэхгүйгээр бие дааж оролцоно /ВИДЕО/

П.Дэлгэрнаран: Сонгуульд бүртгэлтэй 37 нам хоорондоо эвсэхгүйгээр бие дааж оролцоно /ВИДЕО/

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг "Сонгуулийн хуультай холбоотой асуудал дээр асуулт байна. Бид Үндсэн хуулиараа иргэд өөрсдийн төлөөллийг шууд сонгоно гэсэн заалттай. Тэгэхээр оруулж ирж буй холимог тогтолцоог оруулж ирэхээр иргэдийн төрийн эрх барих төлөөлөл сонгох эрх зөрчигдөх үү. Үндсэн хуульд сонгуулийн тогтолцооны асуудал байхгүй. Тиймээс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах юм уу. Мандатын асуудлыг өөрчилж байгаа юм байна. Монгол Улсын нэг онцлог байна. Асар олон засаг захиргааны нэгжтэй. Иргэдийн нягтрал бага. Тиймээс энэ онцлогт хамааруулж мандат илүү болов уу гэж бодож байна. Ямар шалгуураар намын жагсаалтад орох нэр дэвшигчдийг сонгох вэ. Сонгуулийн ерөнхий хороонд техникийн нөхцөл боломж нь байгаа юу. Цахимаар нэр дэвшигчдийг харлуулдаг асуудлыг зохицуулж байгаа юу. Энэ асуудал хуулийн төсөлд ороогүй байна" гэв.

УИХ-ын гишүүн Н.Энхболд “Хамгийн сүүлд гаран ЦЭЦ-ийн дүгнэлтээр холимог юм уу пропоционал тогтолцоогоор сонгуул явуулах нь үндсэн хууль зөрчсөн зүйл болохгүй гэсэн дүгнэлт гарсан. Үүний дагуу хагас нь олонхоор явах хуулийн төсөл барьсан. Энэ хуулийг хэлэлцсэний дараа АН-ын өргөн барьсан хуулийг бас хэлэлцэнэ. Тэр үед тооны асуудлыг ярина. Сонгуулийн хууль дээр намууд дэвшүүлэх хүнээ бичих нь урд нь байгаагүй. Одоо ч зохисгүй асуудал гэж үзэж байгаа. Улс төрийн намууд өөрсдийн үүрэг, хариуцлагын хувьд нийгэмд ямар хүн дэвшүүлбэл бодлого хэрэгжих нь зүйтэй гэж үзэж нэр дэвшигчээ тодорхойлдог. Тиймээс энэ тогтолцоо нь байх ёстой гэж үзэж байгаа" гэлээ. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Одоо манайд бүртгэлтэй 37 нам хоорондоо эвсэхгүйгээр бие дааж оролцоно. Бүгд жагсаалтаар нэр дэвшүүлсэн нөхцөлд саналын хуудас хэр том байхыг тооцоолж үзсэн. Одоо манайд ашиглагдаж байгаа санал тоолох төхөөрөмж хамгийн дээд урт нь 56 см урттай саналын хуудас унших хүчин чадалтай. Гэхдээ хоёр талаар нь уншиж бас болно. Бид өмнө нь нэг талаар нь дандаа уншуулдаг байсан. Тэгэхээр энэ удаа өргөн барьсан төслийн дагуу дөрвөн нүүр хоёр саналын хуудас уншуулж болохоор хуудас бий болж байгаа. Санал хураах өдөр нэг өдөр урьдчилан саналыг таван өдөр авна. Гадаадад байгаа иргэд дөрөв хүртэлх өдөр авах зохицуулалт хийсэн" гэв. 

ВИДЕО: