Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг маргааш өргөн барина

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг маргааш өргөн барина

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг маргааш /2023.04.14/ УИХ-д өргөн барихаар болжээ. 

Тус хуулийг улстөрийн намуудын саналаар нэг жил гаруйн хугацаанд хэлэлцүүлж боловсруулсан бөгөөд УИХ дэх намын бүлэг, Засгийн газраас санал авсны үндсэнд ийнхүү өргөн барих гэж буй нь аж.  Улс төрийн намын тухай хуулийн энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслөөр намуудыг хариуцлагажуулах, бодлогын институд болгож төлөвшүүлэх, санхүүжилтийг нь ил тод шилэн болгох, эмэгтэйчүүд, нийгмийн давхаргын тэгш оролцоог хангах, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх зэрэг агуулгыг тодорхой болгож өгчээ. 

Тус хууль нь долоон бүлэг, 45 зүйлтэй аж. 

 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө