ШУУРХАЙ: Нүүрсний хэрэгт 118 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд үүнээс 13 нь улс төрд нөлөө бүхий хүн байгаа аж

ШУУРХАЙ: Нүүрсний хэрэгт 118 хүнийг яллагдагчаар татсан бөгөөд үүнээс 13 нь улс төрд нөлөө бүхий хүн байгаа аж

Засгийн газрын өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 07-ны /2022.12.07/ өдрийн хуралдаанаар нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулсан билээ. 

Тэгвэл Ажлын хэсэг гарч ажилласнаас хойш нүүрсний гэх хэрэгт 8979 хүнийг гэрчээр асууж, прокурор 151 зөвшөөрөл өгсний 94 үл хөдлөх хөрөнгө битүүмжилжээ. Мөн эл хэрэгт холбоотойгоор 118 хүнийг яллагдагчаар татсан байна. Үүнээс 59 хүн нь нийтийн албан тушаалтан, 13 нь улс төрд нөлөө бүхий байгаа аж.

Өнөөдрийн байдлаар 49 хэрэг шалгагдаж байгаагийн 32 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 17 хэрэг нь мөрдөн байцаалтын хэрэг шалгагдаж байгаа гэдгийг Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тодотголоо. Мөн тэрбээр "58 хүнд холбогдох 7 хэргийг шүүхэд шилжүүлсэн бол өнөөдөр прокурорт нэг хэргийн 18 хүнд холбогдох хэрэг хянагдаж байгаа" гэлээ.