Дулааны шугам сүлжээний худгаас эрэгтэй хүний цогцос олджээ

Дулааны шугам сүлжээний худгаас эрэгтэй хүний цогцос олджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо дулааны шугам сүлжээний худаг дотор нэг хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас гуравдугаар сарын 26-ны /2023.03.26/ өдрийн 18:03 цагт нийслэлийн онцгой байдлын газарт ирүүлжээ.  Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход нэр, нас, харьяалал нь тодорхойгүй, эрэгтэй хүний цогцсыг таван метрийн гүнтэй дулааны шугам сүлжээний худаг дотроос аврах олс ашиглан 18 минут ажиллан гаргаж, тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.