Халдашгүй байдлын дэд хорооны даргад Ц.Мөнх-Оргилыг дэмжлээ

Халдашгүй байдлын дэд хорооны даргад Ц.Мөнх-Оргилыг дэмжлээ

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж даргаа сонгожээ. Тус дэд хорооны дарга Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатын оронд Байнгын хорооны даргаар сонгосон. Тиймээс дэд хорооны даргаас нь чөлөөлжээ. Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийн олонх нь Ц.Мөнх-Оргилыг дэд хорооны даргаар сонгохыг дэмжсэн байна.

УИХ-ын тухай хуульд “Халдашгүй байдлын дэд хороо УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-д зургаан удаа сонгогдсон Н.Энхболд, таван удаа сонгогдсон С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, дөрвөн удаа сонгогдсон найман гишүүнээс С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нар багтдаг юм.




Өнөөдөр туулай өдөр

5 минутын өмнө