Цэцэрлэгийн 2 настай хүүхдийг “Орондоо бие заслаа” гэх шалтгаанаар багш нь зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ

Цэцэрлэгийн 2 настай хүүхдийг “Орондоо бие заслаа” гэх шалтгаанаар багш нь зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сум 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн багш ангийнхаа 2 настай хүүхдийг “Орондоо бие заслаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ. 

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн багш Г нь 2 настай Б-г “Орондоо бие заслаа” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна. Эл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгуулахаар прокуророос тус сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид прокурорын мэдэгдэл бичсэн байна.