Олон улсын таеквондогийн холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогджээ

Олон улсын таеквондогийн холбооны ерөнхийлөгчөөр Э.Галбадрал сонгогджээ

Олон улсын таеквондогийн Монголын холбооны ээлжит бус аравдугаар их хурал болж, холбооны ерөнхийлөгчөө шинээр сонгосон байна. Тус хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар Э.Галбадралыг сонгожээ.

Э.Галбадрал нь:

  • 2010-2015 онд “МОН-АТОМ” ТӨК-ийн стратеги, ХОГ-ын захирал
  • 2015-2016 онд “МОН-АТОМ” ТӨК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2016-2017 онд "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын орлогч захирал,
  • 2017-2020 онд Монгол Улсаас АНУ-ын “Сан франциско” хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байжээ.

Мөн 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа аж.