УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа.
Тэрбээр "Прокуророос гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг одоогоор оруулж ирээгүй байна. Тиймээс ямар УИХ-ын процессыг хэлэх боломжгүй. Т.Аюурсайхан гишүүний хувьд Засгийн газрын гишүүн буюу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. УИХ-д ирэх долоо хоногт танилцуулна. Харин УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтийг өгөөгүй. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга манай сумын хүргэн" гэв.