ТОДРУУЛГА: Гурван настай хүүгийн биеийн байдал хүнд, ухаан ороогүй хэвээр байна

ТОДРУУЛГА: Гурван настай хүүгийн биеийн байдал хүнд, ухаан ороогүй хэвээр байна

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн байдалтай хүнд гэмтэл авч, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй бөгөөд шалгалтын явцад Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хөвгүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодсон байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Тэгвэл хүүгийн ээжийг Цагдаагийн байгууллагаас хэргийг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр 48 цагийн хугацаатай саатуулж байгаад саатуулах хугацаа нь дуусмагц энэ сарын 10-ны өдөр /2023.03.10/ сулласан бөгөөд хүүгийн биеийн байдлын талаар тодруулахад “Хүүгийн биеийн байдал хүнд эрчим эмчилгээний тасагт ухаангүй эмчлүүлж байна” гэлээ.