Ахмад хилчдэд хүндэтгэл үзүүлжээ

Ахмад хилчдэд хүндэтгэл үзүүлжээ

Монгол Улсын баатар, армийн генерал Б.Доржийн нэрэмжит, Байлдааны гавьяа, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Хилийн цэргийн 0130 дугаар анги ахмад хилчдэдээ хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд нь Ховд аймгийн төв болон Булган, Алтай, Үенч суманд аж төрж буй ахмад хилчдийн төлөөлөл болох 81 ахмад хилчид оролцож, төрлөх ангийнхаа бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийсэн юм. Энэ үеэр зарим ахмад хилчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль"-аар шагнасныг гардуулан өгч, ангийн соёлын төвөөс концерт, үдэшлэгийн арга хэмжээ зохион байгууллаа.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө