Өнөөдөр морь өдөр

Өнөөдөр морь өдөр

Өнөөдөр аргын тооллын 2 дугаар сарын 17, Сугар гараг. Билгийн тооллын 27, Суулга одтой улаан морь өдөр. Өдрийн наран 07:56 цагт мандан, 18:17 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эмээ ололцох хамтын хөдөлмөр эхлэх гэрээ хэлцэл хийх, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.