Дугаарын хязгаарлалт зөрчин хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийг замын хяналтын камераар илрүүлэн хариуцлага тооцно. Жолооч та дараах бүсчлэлийн дагуу дугаарын хязгаарлалттай өдөр замын хөдөлгөөнд оролцоно уу.
- 1 ба 6-аар төгссөн дугаартай бол ДАВАА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
- 2 ба 7-оор төгссөн дугаартай бол МЯГМАР гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
- 3 ба 8-аар төгссөн дугаартай бол ЛХАГВА гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
- 4 ба 9-өөр төгссөн дугаартай бол ПҮРЭВ гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
- 5 ба 0-ээр төгссөн дугаартай бол БААСАН гарагт хөдөлгөөнд оролцохгүй.
Дараах дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрдөхгүй.