"Бүргэдийн баяр-2023" ирэх сарын 4-5-нд Чингис хааны хүрээ цогцолборт болно

"Бүргэдийн баяр-2023" ирэх сарын 4-5-нд Чингис хааны хүрээ цогцолборт болно

"Бүргэдийн баяр-2023" арга хэмжээг гуравдугаар сарын 4-5-нд Чингис хааны хүрээ цогцолборт зохион байгуулах болсныг нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Уг арга хэмжээний үеэр бүргэдээр ан бариулах тэмцээн, харцага, шонхор шувууны үзүүлбэр, казах үндэсний тоглоом, газраас зоос шүүрэх тэмцээн, галын наадам зэрэг олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар хөтөлбөртөө тусгажээ. Мөн үдийн завсарлагын үеэр тэмээ унаж, бүргэдтэй зургаа авхуулах боломжтой аж.