Москвагийн өргөн нэвтрүүлгийн бүсийг хакердаж Крымд В.Зеленскийн уриалгыг телевизээр гаргажээ

Москвагийн өргөн нэвтрүүлгийн бүсийг хакердаж Крымд В.Зеленскийн уриалгыг телевизээр гаргажээ

Оросын хяналтад буй Крым болон Белгород мужид байгаа хүмүүсийн телевизийн сувгаар Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн уриалгыг өчигдөр үзүүлжээ. Харин үүнийг Белгород мужийн Засгийн газрын хэвлэлийн албанаас, “Хэн нэгэн телевизийн дохиог хиймэл дагуулаас өөрчилсөн” гэж мэдэгдсэн байна. Тэдний мэдэгдэлд, “Өчигдөр /2023.01.25/ Москвагийн өргөн нэвтрүүлгийн бүсэд хэн нэгэн хиймэл дагуулын телевизийн дохиог зөвшөөрөлгүй сольж, шилжүүлэг хийсэн. Шалтгааныг тогтоож байна” гэжээ.

Эх сурвалж: Varlamov news